Төрийн сангийн элдэв зээл, хэдэн мянга, сая доллар худруулж эргэн төлдөггүй, улсын төсөв, газрын наймаа, уул уурхайн баялгийг шамшигдуулан хуулийг уландаа гишгэж оффшорт зоолдог улс төрчдийн толгойг илж төрийн сэнтийд залж, намын суганд хавчуулагдахыг харсаар суувал мөрөөдлийн хөгжил мөдхөн тоосонд замхарч оронд нь Монголын тусгаар тогтнол алдагдах аюул тулгарна.
Ердөө л “…төрийн албаны илт давуу байдлаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, төсөв, сан, зээлийн мөнгийг хувьдаа завшиж, эл асуудалд нэр холбогдсон улс төрчдийг ямар нэг албанд дахиж ажиллуулахгүй” агуулгатай хуулийг батлаж чадах л юм бол эрс шулуун алхам эхний шангаа татагдана.
Үүний тулд шударга хуульчид, сэтгүүлчид, нийт ард түмэн нэгдэн тэмцвэл өдгөөгийн зах замбараагүй залхаг хулгайн шуурган намжих.
2019-2020 оны хооронд “Шүүхийн тухай баг хуулийн шинэчлэл” нэртэй овоо дориун шударга хуулийн төслүүд төрийн зарим өндөрлөгүүдээс өргөн баригдсан ч парламентын талаас илүү нь хулгайн хэрэгт нэр холбогдсон учраас батлагдах, дэмжигдэх явдал гараагүй л дээ. Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн явуулж буй үйл ажиллагаанаас харахад ч эл дүр зураг ойлгогдоно. Өөрөөр хэлвэл хууль тогтоогч УИХ ,хууль хэрэгжүүлэгч шүүх эрх мэдлийн тэнцвэр авлигалын торонд орооцолдогдоод уджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1