Гэтэл ноход албан тушаалаа ашиглаж, ах дүүсээрээ нийлж банкнаас хэдэн тэрбумаар нь зээлдэнэ, зээлээ унжина, цаашилбал завчуулна. Зарим нь төлөхгүй гэдгээ ч ил тод зарлаж байна. Хөдөө, орон нутгаар явж байхад боломж бол дүүрэн, арьс нэхийгээ, ноос ноолуураа, мах өөхөө хамтраад боловсруулах, артэльчих, хамтын хөдөлмөр эрхлэх чин сэтгэлтэй залуус хэдэн мянгаараа байна.
Тэдэнд банкны зээл, хөгжих боломж олддоггүй учраас Солонгосын визэнд алалцах л замыг сонгож байна. Хөдөө нутаг эзгүйрч, түүхий эд хог болон хаягдаж буй нь Монголын боломж, бололцоог хулгайлагчид нохдоос болж байна.
Хуралдаад байна, зөвлөлдөөд байна, тунхаглаад байна. Гол асуудал нь хурал, зөвлөгөөн, тунхаглалын тэргүүлэгчид нь бидний боломжыг хулгайлагчид өөрсдөө байна. Хоёр нүүртнүүдээ ил тод зарлаж, Төрөө цэвэрлэж авах нь туйлаас чухал байна. “Хулгайгүй Монголын төлөө!” бүх Монголчууд нэгдэж чадвал бид хөгжиж чадна. Др.М.Найданхүү.