Бусад
    Баасан, 5 сар 16, 2025

    ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


    Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

    Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар  -25… -30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -19… -24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3… -8 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8… -13 хэм, бусад нутгаар -13… -18 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -13… -18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7… -12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1… +6 хэм дулаан, бусад нутгаар -2… -7 хэм хүйтэн байна.


    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21… -23 хэм, бусад хэсгээр -15… -17 хэм, өдөртөө -5… -7 хэм хүйтэн байна.

    БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -28… -30 хэм, өдөртөө -16… -18 хэм хүйтэн байна.

    ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25… -27 хэм, өдөртөө -10… -12 хэм хүйтэн байна.


    2022 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -30… -35 хэм, өдөртөө -16… -21 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25… -30 хэм, өдөртөө -10…-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10… -15 хэм, өдөртөө -1… -6 хэм, бусад нутгаар шөнөдөө -17… -22 хэм, өдөртөө -6…-11 хэм хүйтэн байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ