Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    П.Орхон “Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авлаа

    Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

    П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

    Мөн тэрбээр зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авч байгаа ба өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцож байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ