Бусад
    Ням, 5 сар 5, 2024

    Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн өдрүүд үргэлжилнэ

    Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

    Тухайлбал маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

    Мөн өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

    Цасан болон шороон шуурга:

    • дөрөвдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
    • дөрөвдүгээр сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
    • дөрөвдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ.

    Салхи:

    • дөрөвдүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутгаар,
    • дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар,
    • дөрөвдүгээр сарын 25-нд говь, талын нутгаар,
    • дөрөвдүгээр сарын 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ