Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    Нэрийг нь ашиглагч “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” цөм С.ЗОРИГИЙГ тайван нойрсуул…

    Цагийн ороо бусгаад сод хүмүүн болж Монголд төрөөд эмгэнэлтэй хувь заяанд хөтлүүлж хар залуугаараа халуун амиа таслуулсан хөөрхий Санжаасүрэнгийн Зориг ХЭНД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ГЭЖ? Төрд ихийг бүтээж зөв шударга үзэл санаагаа үлдээгээд одоо нэгэнт бидний дунд байхгүй ч сайн хүний нэрийг хэчнээн зуун мянган удаа худалдаж, ашиглаж, худал үнэн ярьж нэр хүнд олох хэрэгсэл төдий болгох вэ??? С. Зоригийн ээж нэгэнтээ найзаасаа “миний хүүг яагаад тийм олон хутгалж байгаа юм бэ” гэж гомдолтойгоор асууж байсан гэдэг.
    Энэ гашуун асуулт бүх Монголчуудын харуусал гунигт сэтгэлийн үзүүрт уяатай байдаг хэдий ч зарим увайгүйчүүд болоод ёс суртахуунаа гээсэн ёрын цаг үеийнхний хувьд тайван нойрсох ч боломж олгохгүй өдий хүрчээ. Дөрвөн жилийн хугацаатай Зоригийн хэргийн захиалагч гэх аль нэг этгээдийн нэрийг зарлах мода дэлгэрч түүний хорвоогоос хальсан нэр хүндийг амьд мэт ашиглацгаах нь дэндүү эмгэнэлтэй.

    Хэрвээ Зоригийн хэргийг үйлдсэн эсэх, Зориг тухайн үед Ерөнхий сайд болох байсан эсэхээс үл хамаараад маргалдагч талууд хоёул Монголын ард түмнээс болоод Зориг агсны ар гэрээс уучлалт гуйх ч ёстой.

    Тэр зүгээр л Санжаасүрэн аавын Доржпагма ээжийнхээ болоод ах дүү нарынхаа хайртай Зориг нь байсан болохоос ёс зүйг уландаа гишгэгчдэд амьдрал ахуй, хань жил зам замналаа шүүлгүүлсээр, сэглүүлсээр дуусах нүгэлтэн биш. Ирээдүй хойч залуучуудад түүний хэлсэн үг хийсэн үйлдэл баримталж байсан зарчим үзэл баримтлал энэ чигээрээ л үлдэх учраас Зоригийн хэргийг захиалж үйлдүүлсэн нь ч далдалж ужгируулсан нь ч цөм “баатар” болох эрх дарх лав олгогдоогүй. Түүний амьгүй нэрийг ашиглаж хэдэн ч жил улс төрийн тогоо буцалж, ширгэв. Одоо болоо доо…
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ