Өөрөөр хэлвэл БЗС-ийн асуудал ч эрх мэдэлтнүүдийн улсын төсвийг үрэн таран хийж ард түмнийг хуурч хулгайлдаг асуудал мөн атал нэгэнт улс төрийн бохир тохироонуудад хүлэгдээд хууль шударга ёсыг давжээ.
Нүүрсний хулгай гэх хэргийг ч тодорхой нэр бүхий нам улс төрчид хүчтэй сэвэн гаргаж ирсэн ч бусдынхаа эсрэг турхираан харлуулалт болгож сурмаг ашигласан нь хэрэг хөөсрөх эхлэл болсон юм. Энэ бол түймрийг цурманд оруулах урьдчилан оролдлого байсан байж мэдэх. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол шиг түмний өмнө баримт түшин хэлэлцэх гэхээр эрх баригчдын сугыг нэвт шагайх аюултай тул хойшлуулсаар байгааг өнгөрсөн үйл явдлуудын логик хэлээд өгчээ.
Өөрөөр хэлвэл “улс төрийн өнгө аяс ихээхэн нэмж аваад зохиол бичээд яваад оръе гэтэл цаадуул нь ихээхэн тонгочвол өнөөгийн төрийн гурван өндөрлөг бүү хэл намыг нь сэгсрэх аюултай баримтууд нэг биш байгаад эмзэглэн хаалт хориг тавиад байгаа” гэх мэдээлэл ч явсан юм. Энэ янзаараа нүүрсний хэрэг ч ЖДҮ шиг үлгэр домог болох нь уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1