Бусад
    Баасан, 5 сар 9, 2025

    МАН тарах эсвэл засрахгүйгээр МОНГОЛ хөгжихгүй

    Эдийн засгийн төрөлжил, санхүүгийн солонгорол яриад 30+ жил өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригч нам л дангаараа үнэмлэхүй олон жил засаглав. Гэтэл улс төрчдийн хулгай хэрээс хэтэрч, ард түмний амьдрал улны гэж хэлэгдтэл доошлох тэр. Хуучин тогтолцооны зарим үнэр арилахгүй, дарангуйлах, харанхуйлах, бурангуйлах гурав зэрэгцэхэд түмний амьжиргаа хүртэл хэтийдэн хоосорч хэмжээндээ тултал ядууран эдийн засгийн өсөлт микро түвшиндээ гацсаар. Энэ бүхний цаана авлигалын асар өргөн сүлжээ хэрж, улс төрчдийн хулгай луйвар гаарахад үзэл суртлын нэгдмэл цул систем намын тогтолцоо хулгайн хэлхээгээр уягдсан асуудал яригддаг.

    Өөрөөр хэлбэл МАН нэрээ солилоо ч шинэчлэгдэж чадаагүйг харуулж байгаа юм. Хэдий өдгөө хэцүүдэлтэй ч АН-ын хувьд хувь бизнес болоод залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дэмждэг гол улс төрийн хүчин. Нийгмийн чирэх сэхээтнүүдийн төлөөлөл тэнд төвлөрдөг гэсэн үг.

    Харин МАН-д маргаашийн төлөө амьжиргаагаа, өнөөдрийн төлөө өөрийгөө хичээх сулавтар чадавхтай залуус цугларсаар улмаар нийгмийн байдлыг улам өвчлүүлж байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг засахаар оролдох ч түүний дэргэдээ түших залуусын сэтгэлгээ Монголын нөхцөлд дасаагүй, онцлогт тохироогүйгээс асуудлыг урхгаар нь шийдэхэд саад болж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрчид дотроос Их сургуульд сураагүй, ДУДС төгссөн ч Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголыг АНУ-тай болоод бусад дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй стратегийн иж бүрэн түншлэлд хүргэж, дэлхийн дипломат албаны түүхэнд шинэ уур амьсгал, нэр томьёо хүртэл оруулж чадсаныг судлаачид бичдэг.
    Гэтэл одоогийн Ерөнхийлөгч дотоодын нэр хүндээ сэргээж чадалгүй өдий хүрч байгаа нь Монголын хувьд сул тал юм. Мөн дотоодын эдийн засгийг сэргээхэд төмөр замын бодлого урагшлах, нүүрсний болоод бусад уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн цогц шинэчлэл, шийдэл боловсруулахгүй л бол нүүрс, Хятад хоёроос бүрэн хараат Монголын хувьд тусгаар тогтнол эрсдэлд орох ч аюултай. 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ 31 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 15 сая нь Монголын нийлүүлэлт байсан нь дэлхий нийтийн анхааралд өртөв. Ийм үед хэт хамаарал, нэг түүхий эдийн хараат байдлаа арилгах яаралтай алхам хэрэгтэй.

    Гэтэл эрх баригчид ҮХНӨ, сонгуулийн хууль өөрчлөхөд л бараг хоёр жилийг зарцуулаад хамаг анхаарал нь улс төрд чиглэхээр улсын эдийн засаг өмнөх өрөөсөн хөл дээрээ л дэнжигнэв ч бодлогын хараагаараа тэмтчиж өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл төрд бодлого, улс төрд эх оронч л хэрэгтэй юм.

    Судлаачдын дүгнэснээр МАН-д засаглах зангарга, чадамж бараг үлдээгүй. Толгойноосоо эхлээд өтөж, тогтолцооны хямрал руу түлхэн сүйрлийн ирмэг рүү шахсаар байгаа алдаа завхралаа засах сүүлийн арга нь МАН бүрэн шинэчлэгдэх, нэг бол тарах юм. Харин АН-ын хувьд ард түмнийг шинэчлэл уриалах бодлого хөтөлбөрөө бүрэн цогцоор нь судалж боловсруулах шаардлагатай. Харин намгүйгээр хөгжих тухай ярьдаг хүмүүст энэ зурвас бичвэр зориулагдаагүй бөгөөд тэдэнд нийгмийн шинжлэх ухааныг анхнаас нь цэгцтэй дахин судлах зөвлөгөө өгнө.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ