Цар тахалтай холбоотой олон улс халамжийн бодлогоо өсгөсөн. Манай улсын хувьд ч адил. Халамжийн бодлого иргэдийн ходоодонд архи болон орж байна. Би буруу дуулаагүй бол сүүлийн нэг жилд архи, согтууруулах ундааны үйлдвэрүүдийн орлого хоёр дахин өссөн гэх юм. Халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгаа юм биш биз дээ. Бид дотоодод ажиллах хүчгүй бол эргээд гадаадаас ажиллах хүч авах шаардлага үүсэж байх шиг байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хийж байгаа ажлууд, эргээд хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах юм бэ?
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1