Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    “Соёлын сэргэлт-2023” арга хэмжээ ирэх сард Орхон аймагт зохион байгуулагдана

    Монголын Уран зургийн галерей нь хөдөө орон нутагт соёлын өвийг сурталчилах, соён гэгээрүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” арга хэмжээг Орхон аймагт, “Галерей аялж байна” арга хэмжээг Дархан-Уул аймагт ирэх тавдугаар сард зохион байгуулах аж.

    Тус арга хэмжээний хүрээнд Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болон дүрслэх урлагийн сор бүтээлээр нүүдлийн тусгай үзэсгэлэн, соёл, олон нийтийн хөтөлбөрүүд, соёл гэгээрлийн лекц болон чадавхижуулах сургалтууд явагдана.

    Уг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор галерейн мэргэжилтнүүд Орхон, Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллага болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ