2014 оноос БНСУ-ын “TOM N TOMS COFFEE” брэндийн Монгол улс дахь мастер франчайзийн эрхийг эзэшдэг “Ди Эм Эл” ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад удаж буй. Тэд гэрээт салбаруудаараа, шалгалт хийх дээ Монголын хууль, хүчнийхнээс давуу эрхтэй юу? Том n Tom’s-ийн менежерүүд шалгалтаар явахдаа ажлын газрын үнэмлэх, шалгалт хийх удирдамжгүй явдаг аж. франчайз эрхээ өгсөн болохоор, менежерүүд нь ингэж хуулиас давж дарамталж буй нь зүйн хэрэг үү.
Бүгд адилхан хязгаарлагдмал хувьцаат компани мөртлөө ийм маягаар дарамтлуулан ажиллавал солонгосын Tom n Tom’s толгой компанийг шүүхэд өгөхөд ч бэлэн байна хэмээн холбогдох эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэрээ контрактдаа ч тийм зүйл заагаагүй. Эх сурвалжуудын баримт нотолгоо ч үүнийг баталгаажуулж байна.
Жишээ нь, Салбар нэгжийн ажилчид Баристай нарыг дарамталж кофены машин дэлбэрнэ гэх мэтээр айлгаж, техникийн дүгнэлт гаргаагүй байж кофены машин болон техникүүдийг муу ажиллаж байна, цоожтой ширээ шүүгээ онгоолго гэх мэтээр нэгжлэг хийхийг завдсан аж.
Цагдаа хүчнийхэн ч ингэж шалгалт хийдэггүй тухай эх сурвалжууд хэлж буй юм. TOM N TOMS нь гэрээт салбарууддаа бараагаа түгээлтээр өгөхдөө ижил төстэй газруудаасаа өндөр үнээр шахдаг гэх. Жишээ нь, Саруул зах дээр адилхан солонгос брэндийн кофены бэлдэц үр 70-80 мянган байхад, TOM N TOMS гэрээт салбарууддаа өгөхдөө 110-120 мянган төгрөгийн хооронд шахдаг.
Мөн 5 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бараа авч, болохгүй доош дүнтэй бараа авахад хүргэлт хийхгүй, өөрсдөө очиж аваарай гэх мэтээр дарамтлах нь хэвийн үзэгдэл болжээ. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид бага үнийн дүнтэй бараа авсан ч хүргэж өгдөг гэдгийг онцоллоо.
Уг нь энэхүү шударга бус байдлыг шалгах, хяналт тавих ёстой газар нь ШӨХТГ. Тэд энэ мэт иргэдийн гомдлыг хэзээ шалгах вэ? Монголд ажлын байрандаа сэтгэл амар байж, ажлаа хүн ёсоор хийх орчин үгүйлэгдэж байгааг олон жишээ харуулж байна.