Бусад
    Бямба, 3 сар 7, 2026

    Алдах зүйлгүй албан тушаалд томилогдсон тэтгэвэрт гарсан ЭГЧ та  яагаад буцаж ирэв????

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс цэргийн албаны хугацаагаа гүйцээж тэтгэмжээ авсан бэлтгэл хурандаа Т.Нарантуяа нь ХЗДХЯ-ны сайдын тушаалаар тус эмнэлэгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод 1 сар өнгөрчээ.

    Энэ  хугацаанд тэрээр өмнөх захирлын томилсон гэх тодотголтой үйлчлэгч, эмч, алба хэлтсийн дарга, шилжин ирсэн цэргийн албан хаагч зэрэг 30 орчим албан хаагчдыг бүтэц өөрчлөгдсөн гэх шалтгаанаар хомроглон халж, улмаар дарамтлан тушаал бууруулах зэргээр дураараа авирлан бурхангүй газрын буг галзуурна гэгч болж байна. Таны үзэгний үзүүр өвлийн хүйтнээр олон хүнийг гудамжинд гаргалаа….

    Эдгээр албан хаагчид хаачих вэ???

    Тэд ямар гэмтэй вэ!!!

    Эдгээр албан хаагчид шүүхэд хандаж эргэн томилогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг та төлөх хуультайг сануулъяа!!!

    Үүгээр зогсохгүй хамгийн ноцтой нь эмнэлэгийн бүтэц нууц гэдгээр далимдуулан өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор  удирдах албан тушаалд  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7, 23.9-д заасныг тус тус зөрчин Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал А.Туяа, Хүний нөөцийн дарга Д. Эрдэнэдэлгэр, Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч Очирчимэг нарыг томилон АТГ-аас хариу ирээгүй байхад тамга тэмдэг, эрх мэдлийг олгон ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн нилээн том асуудал болж байна.

    Төрийн хууль МАН-ынханд үйлчилдэггүй бололтой… Тэдэнд ингэж яаран халаа сэлгээ хийх, албан тушаал авах ямар ашиг сонирхол байна вэ???

    Дүн өвлийн хүйтнээр, оны эцэст Төрийн тусгай алба хаагчид, энгийн эмч ажилчдыг ажилгүй болгон халж байгаа асуудлын талаар харьяа агентлаг байгууллагууд хүртэл гайхан ярьж халуун сэдэв болж байна. Цэргийн албаны дүрэм журам эдгээр хүмүүсд бас үйлчилдэггүй бололтой.

    Шудрага үнэний дуу хоолой болно хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж гарч ирсэн ХЗДХСайд Б.Энхбаяр та үүнийг мэдэж байгаа юу?

    Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахаар цаг нартай уралдан хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай төрийн жинхэнэ  алба хаагчдаар улс төр хийхээ зогсооно уу?

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    1
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ