Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    “НАМ ЯЛААСАЙ” ГЭХ СОХРООР БУС “УЛС ХӨГЖӨӨСЭЙ” ГЭСЭН СОРГОГООР СОНГОЛТОО ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ

    Сонгогчдын боловсролын асуудлыг сонгууль болгоноор сөхөн төсөв, төлөвлөгөөтэйгөөр суртал ухуулга, нэвтрүүлэг, контентын түгээлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг ч сонгогчдын боловсролын асуудлыг үндсэн мөн чанараар нь бус сонгуулиа хэрхэн өгөх вэ, саналын хуудсаа яаж зөв бөглөх гэхчлэн өнгөцхөн асуудлыг л гаргаж тавьдаг.Тухайлбал судалгаанд дурдсанаар “… Эрх баригч намаас засгийн газрын зар сурталчилгааны зардлыг хуваарилахад ихээхэн нөлөө үзүүлдэг давуу талаа ашиглан мэдээллийн агуулгыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх арга хэрэгсэл болгох зар, сурталчилгааны хүрээнд “Хамтран ажиллах” гэрээ байгуулах замаар тодорхой төрийн байгууллага/албан тушаалтантай холбоотой мэдээллийг жилийн турш тогтмол (эерэг өнцгөөс) мэдээлэх үүрэг хариуцлага оноох нь түгээмэл бөгөөд энэ үйл явц сонгуулийн жилд ч нэгэн адил явагддаг.

    “Иймд эрх баригч намын ашиг сонирхолд нийцсэн сонгуулийн сурталчилгаанд жил тутам автдаг нь сонгогчдын шударга ил тод мэдээллээр хангагдаж, зөв сонголт хийх бололцоог алдагдуулжээ.

    Намын үзэл суртал, тогтолцооны судлан шинжлэх байгууллагын үүрэг алдагдаж, үзэл баримтлал нь тодорхой бус байдал руу гулсаж тогтолцооны хувьд сохроор буюу бодит үнэт зүйл мөн эсэх нь тодорхойгүй итгэл үнэмшил гэхэд тохиромжгүй хуучинсаг сүсэг бишрэлийн шинжтэй зүйлээр нийгмийн идэвхтэй хэсгийнхний сонголт бий болдог. Өөрөөр хэлвэл ямар шалтгааны улмаас тухайн улс төрийн намын дэмжигч гэдгээ бүрэн дүүрэн тодорхойлох цаашлаад мөрийн хөтөлбөрийнх нь үзэл санааг юу гэж ойлгож байгаагаа тайлбарлах хэмжээний сонгогчид болох нь Монголчууд бидний улс төрийн болоод иргэний хариуцлага болох ажээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ