Бусад
    Лхагва, 5 сар 14, 2025

    Өдрийн худалдаа эрхлэх 30 байршлын тохижилтыг боловсруулав

    Барилгыг паспортжуулах ажлын явц, түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх 30 байршил буюу 10 га талбайд  тохижилтын ажлын даалгаврыг боловсруулж, есөн дүүргийн ЗДТГ, УБЗАА-нд хүргүүлэхээр бэлдсэн. Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцны болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 1844 барилга байна. Үүнээс 944 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулсан. Үлдсэн 900 барилгад үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай” гэлээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ