Гурав хоног үргэлжлэх “Их долоо” бүлгийн гадаад харилцааны сайд нарын хуралдаан өчигдөр Японы Нагано мужийн Каруизавад эхэллээ. Мөн өдөр Япон иргэд хурлыг эсэргүүцэж жагссан байна. Гадаад хэргийн сайд нар 16-ны үдээс хойш Каруизавад ирэхэд галт тэрэгний өртөөнд цугларсан иргэд “G7-г эсэргүүцэж байна”, “Дайныг хүсэхгүй” гэсэн уриа лоозон барьж угтжээ.
Киодо Цусин агентлаг, энэ хурлаар Украины хямрал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдээлж байна.
Мөн энэ өдөр Японы ГХ-ы сайд Ёшимаса Хаяши, Италийн ГХ-ы сайд Антонио Тажанитай хоёр талт хэлэлцээ хийжээ. Японы хэвлэлд мэдээлснээр Ёшимаса Хаяши хурлын сүүлийн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон бусад сайд нартай хоёр талт уулзалт хэлэлцээ хийх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1