Бусад
    Даваа, 5 сар 12, 2025

    Дэлхийн II дайнаас үүдэлтэй Оросуудад өширхсөн хүмүүс Европт хэдэн зуун сая байгаа бол оо?

    Дэлхийн II дайны жилүүдэд Зөвлөлтийн Армид олзлогдсон цэргүүдийн үндэстний бүтэц, тоо хэмжээ (1941-1945 он)

    1. Герман цэрэг – 2.389.560

    2. Япон цэрэг – 639.635

    3. Унгар цэрэг – 513.767

    4. Румын цэрэг – 187.370

    5. Австри цэрэг – 156.682

    6. Чех, Словак цэрэг – 127.977

    7. Польш цэрэг – 60.260

    8. Итали цэрэг – 48.957

    9. Франц цэрэг – 23.136

    10. Голланд цэрэг – 14.729

    11. Финлянд цэрэг – 2.377

    12. Бельги цэрэг –2.010

    13. Люксенбург цэрэг – 1.652

    14. Дани цэрэг – 457

    15. Испани цэрэг – 452

    16. Норвеги цэрэг – 101

    17. Швед цэрэг – 72

    Дүн: 4.169.221

    Зөвлөлтийн эсрэг байлдаад, ялагдаад, олзлогдож зовж зүдэрсэн энэ 4 сая гаруй хүн өөрсдөө, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, дээр нь энэ дайнд эдгээр 17 орноос цэрэгт татагдан байлдаж амь үрэгдсэн олон сая хүн, тэдний ар гэр, төрөл садан, мөн Зөвлөлтийн армийн эсрэг тулалдаж байгаад шархадсан олон сая цэрэг эрчүүд, тэдний ар гэр, төрөл төрөгсөд, дээр нь өнөөгийн энэ ээдрээтэй орчин, нөхцөл, нацист, фашист, милитарист үзэл сурталд автаж эргэлтгүй төөрөлдсөн хүмүүс гээд л нэмээд, хамаад үзэх юм бол өнөөдөр Орос орон, оросуудад өширхсөн, хонзогносон хүмүүс Европ дахинд нийтдээ чухам хэдэн зуун сая байгаа бол оо?

    Нэгэнт болоод өнгөрсөн том дайны мөрөөр, араас хонзон санаж өнөөдөр алалцах нь зөв үү? Өнөөдөр алалцаж байгаа эрчүүд 1941-1945 онд төрөө ч үгүй байсан шүү дээ!…

    Судлаач, профессор Д.Чулуунжав

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ