Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Инфляцын түвшин энэ оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарлаа

    Инфляц 2022 оны 9 дүгээр сард 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд:
    – Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
    – Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
    – Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
    – Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
    – Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
    – Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ