Бусад
    Пүрэв, 5 сар 15, 2025

    ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


    2023 оны гуравдугаар сарын 16-ны 20 цагаас 2023 оны гуравдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


    Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

    Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос секундэд 5-10 метр.

    Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор  болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр 5-10 хэм  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж. Онон, Улз, Халх голын хөндийгөөр  4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.  Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

    БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.   Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

    ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 22-24 хэм  хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.


    2023 оны гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 22-ныг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    Гуравдугаар сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун  аймгуудын  нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд , зүүн аймгуудын  нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм  хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ