Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая

    Популист сүйрэл буюу ишиг хурга тэврэхийн дараах Монгол Улс ямар байх вэ. Сонгууль болохоор нэр дэвшигчдийн популист тоглолтууд эрчимжиж цөмөрдөг. Гэтэл бид хэзээ бодлогоор өрсөлддөг болох вэ.

    Популизмын хувьд популюс буюу ард түмэн гэсэн латин үгнээс гаралтай. Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодит бус, биелэгдэшгүй хэдий ч тухайн нөхцөлд олон нийтэд таалагдах амлалт, лоозон дэвшүүлэн тавих үйл явц гээд ойлгочихож болно. Улстөрийн толь бичгүүдэд “Үл бүтэх амлалт, хийсвэр лоозон гэх мэтийг ашиглан массад нэр хүндтэй болдог үйл ажиллагаа” хэмээн тайлбарласан нь бий. Орчин үеийн улс төрд популист гэдгийг массын толгойг эргүүлэгч гэж тодорхойлсон үг, өгүүлбэр ч таардаг.

    Монголд сонгууль бүрээр төл мал тэврэх, элдэв уянгын драмтай хөрөг нэвтрүүлэг цацах, зүйл бүрийн гаднаа гяланцаг амлалтууд өгөх гэх мэтээр популист үйлдлүүд гаарсаар. Эрх баригч нам сонгууль болохоос хэдхэн сарын өмнө метроны төсөл эхлүүлж, шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлсэн нь популизмын нэг хэлбэр даруй мөн.

    Эдийн засаг, улс төрийн хувьд популист хандлагад идэгдсэн улс орнууд мөнгөн дэвсгэрт гэж хэдэн арван саяар нь цүнхэлж хүнсэндээ дараалж зогсон, бусад улс орныг үзэг ядаж дарангуйлагч даа шүтэх байдал руу ордог ажээ.

    Үнэн шударга зүйл хэтэрхий үнэ цэнэгүй дээ, худал суртал ухуулга газар авснаар улс орны цаашдын хувь заяа сулрах доройтдог.

    Улс төрчид хүртэл гэнэт ишиг хурга, унага тугалд хайр зарлаж, зарим нь уулзалтад оролцож буй настайвтар сонсогчдоо үнсүүлж, өмнө нь сөгдөх маяг үзүүлж байна. Энэ бол улс төрчдийг сонгогдох аргаа хайн популизмыг дээд цэгт нь тулгаж яваа л хэлбэр. Бүгд сайхан гэр бүлтэй дүр эсгэж эхнэр нөхөртэйгээ хөтлөлцөн, сайн сайхан хэмээн итгүүлж ард түмний тархийг угаах чухал биш та нар зүгээр бодлогоор өрсөлд. Ажил хийж чаддаг, ажил хийж чадсан, бүтээснээрээ өрсөлд улс төрчидөө гэж сануулая даа

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ