Удахгүй эхлэх хаврын чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авлигатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга хэлсэн байна.
Хэдий авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, дээр дооргүй асуудлыг хурцаар шүүмжлэн гарц хайж байгаа нь магтууштай хэрэг ч хэчнээн сайн хууль дүрэм, журам, хэлэлцүүлэг, шүүмжлэл баталж, өрнүүлээд үр дүнд хүрдэггүй гашуун туршлага олон.
УИХ, эрх баригчид өдий хүртэл авлигатай тэмцэх асуудлыг уриа, яриа төдийд тооцож байсан бол сонгуулийн чимээ ойртоход хууль дүрэмд өөрчлөлт оруулж, судалгаа шинжилгээ хийн одоо л авлигачдыг газар авхуулахгүй юм хуна хэмээн хашхирцгаах нь инээдэм гэхээс эмгэнэл болсоор удлаа. Товчхондоо муу хууль гэж байхгүй муухай авлигачид л бий.
УИХ-ын танхимд 62,65-аараа 8 8 шахам жил улс орны хувь заяаг гартаа атгаж суугаа эрх баригчдын дунд ЖДҮ-ийн сангаас тоногчид ч, оффшорт хөрөнгөө хав дарагчид ч, Хөгжлийн банкнаас хуудуулагчид ч, хилээр нүүрс хэдэн тонноор нь хулгайлагчид байсаар л. Гэтэл тэд өөрсдөө хулгайч нартай тэмцэхээр уриалга дэвшүүлээд ул суурьтай өөрчлөх тухай орилолдоод, хууль дүрэм муу байгааг шүүмжлээд ямар нэмэр байх билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1