2023 оны 06 дугаар сарын 13 өдөр
1.Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн
иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй
болгох нь” төслийн хүрээнд:
1-р багц. Ховд аймгийн газар нутагт буй 2 сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын
өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулах
2-р багц. Завхан аймгийн газар нутагт буй 2 сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын
өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулах
3-р багц. Буйр нуур-Халх голын сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт,
эрсдэл, эмзэг байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулах
4-р багц. Улз голын сав газрын менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг
байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулах усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж
болзошгүй нөлөөллийг сав газрын захиргаатай хамтран тодорхойлж, усны нөөцийн хамгааалал болон
ашиглалтын арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн (ойрын 5, 10 жил) хандлага, эрсдэлтэй
уялдуулан дүн шинжилгээ хийж, дасан зохицох арга хэмжээ бүхий УННМ-г шинээр боловсруулж, батлуулахад
оршино. Сав газрын УННМТ-г захиргааны сав газрын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах замаар, уур
амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх хүний нөөцийн
чадавхыг нэмэгдүүлэх нь энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго юм.
2.Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил
үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж
буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Байгууллагын ерөнхий танилцуулга;
Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт;
Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай цахим
тодорхойлолт;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
Шүүхийн төрөлжсөн /тусгай/ архивын лавлагаа, Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй
тухай харилцагч банкны тодорхойлолт;
Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил гэрээгээр
гүйцэтгэсэн туршлагын талаарх жагсаалт бүхий хүснэгтэн мэдээлэл. Үүнд : Сав газрын болон тусгай
хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай байх;
Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.
Үүнд: Усны нөөцийн нэгдсэн
менежмент, гидрогеологи, гидротехникийн инженерийн аль нэгийг) эзэмшсэн- 2 зөвлөх, Цаг уурч, уур
амьсгалын өөрчлөлт чиглэлээр -1 зөвлөх, Ойн судлал, экологи, ойн инженерийн чиглэлээр -1 зөвлөх,
Социологи, нийгмийн шинжлэх ухаан, олон нийтийн бодлогын чиглэлээр -1 зөвлөх, ХАА болон МАА-н
бодлого төлөвлөлтийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан 2 мэргэжилтнүүдээс
бүрдэнэ.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
3.Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл авч болох
бөгөөд мэдүүлгээ 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
4.Зөвлөхийн баримт бичгийг Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем
(www.tender.gov.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-
ээр илгээнэ.
Холбоо барих этгээд: Төслийн худалдан авалтын ажилтан
tender@gcf-rural.mn, Утас: 75057507