Бусад
    Пүрэв, 5 сар 15, 2025

    МОНГОЛ УЛСЫН БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

    ХХ зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит 2023 оны Монгол Улсын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 07-ноос 12-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

    Тус тэмцээнд нийт 184 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газраас цагдаагийн хошууч Х.Баярмөнх 86 кг-ийн жинд 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, цагдаагийн хошууч О.Энхжин -92 кг-ийн жинд 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо. Тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ