Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Нас барсан хүүхдээ бүртгүүлэхгүй найман жил мөнгө авсан иргэнийг шүүлээ

    Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол: 2022.12.27, №04Шт
    Шийдвэрийн хураангуй тойм: Хүчин төгөлдөр болсон
    Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
    Прокурорын газраас иргэн Б-г хууль бусаар нийгмийн халамж авах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
    Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100.000 төгрөг, нийт 4.400.000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 4.400.000 төгрөгийн хохирол учруулжээ.
    Эрүүгийн хуульд хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Б-гийн шунахайн сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн тул гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо.
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
    Шүүх Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзаж, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.400.000 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч төрийн байгууллагад олгохоор шийдвэрлэв.
    Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь харах: https://shuukh.mn/single_case/84156?daterange
    Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ