Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    Эрх баригч намын аймаг бүрт үйлдвэр барих амлалт биелсэнгүй

    Эрх баригч МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аймаг бүрт боловсруулах үйлдвэр барьж “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх” заалт тусгасан ч огтхон ч хэрэгжээгүй бөгөөд гадаад худалдааны нийт эргэлт 2023 оны сүүлийн хагаст дөнгөж 18 тэрбум төгрөгт хүрчээ. Эрх баригч намын амлалтуудыг эргэн сануулахад биелэгдэх боломжтой ч үлгэр санагдах зүйлсийг бүтээнэ гэж амлаад адагт нь ард түмнийг амаар нь шороо үмхүүлжээ.

    “Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал – II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Эрчим хүч экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно.”

    гэж амласан ч ул уурхайн салбарт үйлдвэрүүд шинээр баригдах бус хулгай нүүрлэсэн.Монгол хүн баялагтаа эзэн байх мөрөөдөл нь хоосон зүүд зэрэглээ болсоор.Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг,бинзен шатахууны үнэ байнга нэмэгдэж үе үе нөөцийн хомсдолд орсоор.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ