Бонд буюу өрийн бичиг бол тодорхой хэмжээний мөнгийг хугацаа, хүүтэйгээр зээлснийг гэрчлэх үнэт цаас юм.
Гэвч сонгуулийн суртал ухуулга болгон өрсөлдөгч намынхаа ЗГ-ын үед босгосон бондыг хүн бүрт хуваан авч үзэж өр ихэдлээ гэж сүржигнэн төрийн эрх мэдэлд үнэмлэхүй сонгогдсон цагаас өдий хүртэл 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ковид, хөл хорио, зарим улс орны дайны нөхцөл байдалд эдийн засаг савлахад хүргэсэн шалтгаан гарсан ч уул уурхайн түүхий эдийн эрэлт, үнэ, тээвэрлэлт нэмэгдсэнээр стратегийн ач холбогдолтой бүтээмжийн төслүүдээ үргэлжлүүлэн ахиулах чадамжгүй өр барагдуулах чиглэлд гагц анхаарал хандуулан улс төржилт, хямралыг үл гэтлэн төсөв, баялгийн хулгайг гааруулжээ. 2022 оны 12- р сард нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж 40 их наяд төгрөгтэй тэнцэх нүүрс бүртгэлгүй тээвэрлэгдсэн буюу төсөвт ороогүй хулгайн замаар орж тодорхой нэр бүхий улс төрчдийн нөлөө, оролцоо бий гэдгийг ч мэдэгдэж байв. Ийнхүү хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх үлгэрээр өр барагдуулах гэх ч түүнээс ч давах хэмжээний баялгаа хулгайд алдчихаад хоёр гуравхан хүнд хариуцлага тооцох аядаад асуудал намжмал байдал орсон.
Эрх баригчид “Ардчилсан намын үед тавьсан өрийг арай гэж барагдууллаа” хэмээн сайрхах ч ачир дээрээ өөрсдөө асар их өр зээлэнд улс орноо тавиад туучих шахав.
Сангийн яамны мэдээллээр Засгийн газар сүүлийн 5 жилд 9 тэрбум долларын өр тавьжээ. Чингис бондыг 6 нугалсантай тэнцэх их мөнгөөр Засгийн газар ганц ч үйлдвэр бариагүй. Өмнө нь эрх баригч намынхны сөрөг хүчнээ муучлан харлуулах гол арга барил нь бүх бондуудыг нийлүүлэн иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж байсан байсан бол хэрвээ бүдүүлэг ч энэ аргаар өдгөө бодож үзвэл МАН засагласан жилүүдэд 15 сая доллар 1 дахин нугаларч хүн бүр 30 гаруй сая төгрөгийн өрөнд орсон. Сенчури нэртэй бондоор олон удаагийн өр төлбөр болох 2031 он хүртэл төлөгдөж дуусах хугацаатай 9 тэрбум ам доллар Монгол улсын хөгжил дэвшилд ямар нөлөөтэй, хэрхэн үр дүнд хүрч, үйлдвэржилт бүтээн байгуулалтад яаж ашиглагдах тайлан тооцоо ард түмэнд нээлттэй ил болох ёстой. Харамсалтай нь бондыг мөнгийг хөгжлийн банкаар дамжуулж бизнесүүдэд зээл олгох зарчмаар ажилладаг ч ихэнх улсын хурлын гишүүд хамаарал бүхий этгээдүүддээ элдэв сан нэрээр хуваарилаж өгөөд дуусгадаг бичигдээгүй, увайгүй хууль бус үйл ажиллагаа бий болсоор уджээ.