Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Төрийн албаны зөвлөл хуралдаж байна

    Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 41 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

    Үүнд:

    – Гадаадын иргэн харьяатын газрын зарим албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;

     – Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;

     – Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргыг чөлөөлөх, үүрэг гүйцэтгэгчийг томилох эсэх тухай;

     – Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;

     – Нийслэлийн Багахангай дүүрэгт зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;

     – “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын төслийн танилцуулга хийх тухай зэрэг асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ