Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Найман машин мөргөсөн жолооч хааз, тоормосоо андуурсан гэж мэдүүлжээ

    Энэ сарын 10-нд “Олимп хотхон”-ы ойролцоо олон машин мөргөж зам тээврийн ноцтой осол гарсан мэдээлэл цахим орчинд цацагдаад байсан юм. Тэгвэл осол гаргасан машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь найман машин мөргөж, явган зорчигч 12 настай, эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээжээ.

    Явган зорчигч “С”-ийн хөл хугарсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

    Осол гаргасан автомашины жолооч тухайн үед мансууруулах төрлийн болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин хөдөлгөөнд оролцож байгаад автомашин шүргэж, сандрахдаа хааз, тоормосоо андуурч гишгэн эсрэг урсгал руу орсон байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ