Монголын Эрэн хайх, аврах багийнхан БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод өнөөдөр гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.
Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 60 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазарын аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр дарсан зургуудыг та бүхэнд толилуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1