Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тос, гурил, будаанаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд байна.
Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Харин будааны хувьд:
- Цагаан будаа-3500-6500
- Шар будаа 4000-7000
- Хар будаа- 9500-10500
- Гурвалжин будаа-5500-8000 төгрөг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1