Ням, 5 сар 11, 2025

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв “Гавал тархины гэмтлийн дурангийн мэс засал“-ыг АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

ГССҮТөвийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг Монголд анх удаа “Suction bovie” багажийн тусламжтайгаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтөний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага байх зэрэг олон ач холбогдолтой юм.
Монгол хүний эрүүл мэндийн төлөө ур чадвараа зориулан ажилладаг ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА баяр хүргэж, амжилт хүсье.
6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
рентген нарын зураг байж магад
рентген нарын зураг байж магад
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Холбоотой мэдээ