Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2023-12-06

    ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

    БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олоннийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэймэдээлэл өгдөг “Хэвлэл мэдээллийн бага хурал”-ын ээлжитхурлаар мэдээлэл өгчсэтгүүлчдийн сонирхсон асуултадхариулавЭнэ удаагийн хуралд тус яамны газархэлтэсболон харьяа газруудын даргахолбогдох албан хаагчиддараах сэдвийн хүрээнд оролцож байна.  

    ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СЭДЭВ

    1. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажил

      2. 2023 оны өвөлжилтийн бэлтгэлөвлийн цаг агаарынерөнхий прогноз

    3Салбарын хяналтын урьдчилан сэргийлэх хяналтшалгалтын мэдээлэл,

    4. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтад тавьж буй хяналт,

    5. Хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил,

    6. Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл

    7. Ундны усны бохирдлын асуудлаар цаг үеийн хяналт шалгалт,

    8Цаг үеийн болон бусад холбогдох асуудалд хариултөгөх.

     

    ХОЛБОГДОХ ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАР

     

    1. Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын даргаЦ.Уранчимэг

    2Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох 

    3Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогозохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт

    4Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаБатчимэг

    5. ЗГХА, Усны газрын дарга З.Батбаяр

    6. ЗГХА, Ойн газрын дарга Б.Оюунсанаа

    7. ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал

    8. Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч болон албаны бусад хүмүүс оролцоно.

    1. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

    “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

    • “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлааСанамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан.
    • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд оров. Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус ондоо багтаан улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.
    • 2024 оны эвент арга хэмжээний цагалбар гаргахаар Засгийн газрын гишүүд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас саналыг аван нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг боловсруулан ажиллаж байна.
    2. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ БОДЛГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

    Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн замын эхнийхэсэг/0-8км/-т үүссэн хур хогийг цэвэрлэхгазар чөлөөлөхажлыг гүйцэтгэв. 

    Байгаль орчинаялал жуулчлалын Сайд Б.Бат-ЭрдэнэМонголын уул уурхайн үндэсний ассоциацийнхантайхийсэн “Өглөөний уулзалт”-аар хөндөгдсөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зам дагуу үүссэнхур хог хаягдлыг цэвэрлэхтээвэрлэх ажлыг зохион байгууллаа.

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаан хад) багийн нутагт ажиллаж Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх авто зам дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон холбогдох автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ажиллав.

    Уг Хог цэвэрлэгээнд тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын нийт давхардсан тоогоор 500 гаруй иргэн, 8 их даацын автомашин, ковшажиллаж, 193 га орчим талбайгаас 8444 тонн орчим хогхаягдлыг цэвэрлэж Цогтцэций сумын хог хаягдлынтөвлөрсөн цэгт төвлөрүүлсэн

    Нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартыншаардлага хангахгүй 11 нийтийн бие засах газрыг буулгах ажлыг зохион байгуулсанДахин ашиглахаар цуглуулсандугуйны тоо 1450 ширхэг, хаягдал тос тосолгооны материал 4 тонныг цуглуулж тусгай зөвшөөрөлтэй байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийт 26 байршилд 29 гэрийгалбадан буулгасан байна.

    Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйлажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайнүйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж 2020 оноос хойш жил бүр 2000 га-аас доошгүй эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх томоохон сорилт бүхийзорилтыг дэвшүүлсэн. Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласны дүнд сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэнбайна

    2023 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нийт 2346.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 512.3 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хийсэн байна. Үүнээс эвдэрч орхигдсон 1920 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.

    3. БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР  

    БНАТтХууль 2012 онд батлагдсанЭнэхүү хуулиарбайгалийн нөөц ашиглагч иргэнаж ахуйн нэгжбайгууллагад төлбөрийг ногдуулахтүүнийг төсөвттөвлөрүүлэхтайлагнахтөлбөрийн орлогоос байгальорчныг хамгаалахбайгалийн нөөцийг нөхөн сэргээх аргахэмжээнд зарцуулах хөрөнгийн хувьхэмжээг тогтоохтойхолбогдсон харилцааг зохицуулдагЭнэ хуулийн 18 дугаарзүйлийн 18.1-д заасны дагуу орлогын 15-85 хувийг байгалийн тухайн нөөцийг хамгаалахнөхөн сэргээх үйлажиллагаанд зарцуулах ёстой

    БНАТтХууль хэрэгжиж эхлээд 10 гаруй жил болж байгаахэдий ч тус хуулийн хэрэгжилт 45 хувиас дээш гарчбайгаагүй байна. 2020 онд 112129.3 сая төгрөг, 2021 онд149907.5 сая төгрөг, 2022 онд 223851.8 сая төгрөгбайгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос ороннутгийн төсөвт тус тус төвлөрсөн

    Аймагнийслэлийн орлогын төлөвлөгөөнд үндэслэнСангийн яамнаас байгаль орчныг хамгаалахнөхөн сэргээхарга хэмжээний зардлыг баталдаг бөгөөд энэхүү эрхолгосон дүн 2020 онд 31945.8 сая төгрөг, 2021 онд 31552.9 сая төгрөг, 2022 онд 32841.2 сая төгрөг байсан боловчулсын хэмжээнд 2020 онд 13126.4 сая төгрөг, 2021 онд12206.7 сая төгрөг, 2022 онд 24651.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор уг хуулийнхэрэгжилт 2020 онд 38.3 хувь, 2021 онд 26 хувь, 2022 онд43 хувьтай гарсан.

    Сангийн яамнаас орон нутгийн төсвийн суурь зардлын бүрэлдэхүүнд Байгаль орчныг хамгаалахнөхөн сэргээхарга хэмжээг зориулан хянаж, Улсын Их Хурлаар батлуулжбуй зардлын хэмжээ улсын хэмжээнд 2020-2022 онд жилддунджаар 32.8 тэрбум төгрөг төлөвлөгдсөн бол 2023 онд35.5 тэрбум төгрөг, 2024 оны төсөвт 40.5 тэрбум төгрөгийгтус тус баталсан байна. Сангийн сайдын 2023.11.17-ны өдрийн 01/8472 тоот албан бичгээр Аймагнийслэлийнзасаг дарга нарт орон нутгийн 2024 оны төсвийн төслийгболовсруулж батлуулаххэрэгжилтэд баримтлахудирдамжчиглэлд Засгийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлж ажиллах талаарх чиглэлийг хүргүүлсэн болно. Тиймээс хуулийн хэрэгжилт 2023-2024 онд өсөх магадлалтай гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр та бидний байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

    4. САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР 

    Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыгтээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт 

    Монгол Улсын хэмжээнд 1.100.000 авто машин, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 650.000 орчим авто машин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэх судалгаа байх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн жилд хэрэглэж байгаа тос тосолгооны материалыг жилд дунджаар өвөл зун гэсэн ээлжээр хоёр удаа солиход улсын хэмжээнд 9.600.000 литр, нийслэлийн хэмжээнд 5.200.000 литр тос тосолгооны материал, 2 жилд нэг удаа 1.100.000 ширхэг аккумлятор хэрэглэдэг байна.

    Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай “Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыгтээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх  шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто засвар-215, автомашины хаягдал цэнэг хураагуур /хаягдал аккумлятор/ тээвэрлэх, цуглуулах, түр хадгалах, дахин боловсруулах үйлдвэр-8, хосолмол хөдөлгүүртэй приус 20, 30 маркийн автомашины батарей /NIMH/ батарей экспортлох үйл ажиллагаа эрхлэгч-1, хаягдал тос цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах үйлдвэр-4, хоёрдогч түүхий эд авах цэг-25,   бусад -23 нийт 293 обьектын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. 

    Авто засварын үйл ажиллагаа явуулж буй 215  аж ахуйн нэгж, иргэний 137 буюу 64% өөрийн байранд, 77 буюу 36% түрээсээр, хоёрдогч түүхий эд авах цэг буюу 25 иргэн төмөр чингэлэгт үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар /агрегат засварын/-ын үйл ажиллагаанаас сард 43000 тн орчим техникийн тос гардаг  ба 40 орчим хувь нь аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий Хай Би Ойл ХХК, Монпити ойл ХХК-иудад гэрээ байгуулан хүргүүлдэг, 128 буюу 60 % нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй, барилгын материалын /блок/ үйлдвэр, замын компани, түлш хийдэг газар /нэр нь мэдэхгүй/, хувь хүмүүст өгдөг, өөрийн ажлын байранд хадгалдаг байна. 2022 онд нийт 85 обьект  466153 кг хаягдал тосыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад гэрээ байгуулан шилжүүлсэн байна. 

    Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

    “Ан агнах, барих, худалдах, худалдан авах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу улсын хэмжээнд буюу 21 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орон нутгийн агнуурын бүс нутаг, тэдгээрийг эзэмшигч нөхөрлөл, хуулийн этгээд, ангийн аж ахуй, амьтны мэргэжлийн байгууллагууд, ан агнах зөвшөөрөл бүхий хүн, авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын постуудаар зорчигчид, гомдол мэдээлэлд холбогдох этгээдүүд зэрэг объектууд хамруулан хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. 

    Зөрчил гаргасан 484 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу нийт 130100.0 мян/төгрөгийн торгууль, 1069669.6 мян/төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 14000.0 мян/төгрөгийн хууль бус орлогыг хурааж ажиллалаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болон зөрчилд холбогдох амьтны гаралтай түүхий эдийг хураан авч,  галт зэвсэг, түүний сум зэргийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлсийг тухайн орон нутгийн “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөл”-д, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлэн ажиллалаа. 

    Салбарын хяналтын газраас нэгдсэн зохион байгуулалтмэргэжил арга зүйгээр хангаж ажилласнаар 2022 оныхяналт шалгалтын дүнтэй харьцуулахад хууль бус анагнууртай тэмцэхурьдчилан сэргийлэх хяналт шалгалтэрчимжижзөрчил илрүүлэлтийн тоо нэмэгдэжоногдуулсан торгуульнөхөн төлбөрийн хэмжээ 2 дахиннэмэгдсэн үзүүлэлттэй байна.

    Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

    Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2524 иргэн, 137 ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага, 64  үйлдвэрлэлийн ашиглалттай байгууллага, 86 ойн нөхөрлөл хяналт шалгалтад хамрагдсан байна. Шалгалтаар 474 дутагдал, 532 зөрчлийг илрүүлж, улсын /ахлах/ байцаагчийн 350 заалт бүхий 143 албан шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчлийн 401 буюу 81.7% хувийг арилгуулж, 1777.68м3 модон материал, 8493кг ойн дагалт баялаг, 2 техник тоног төхөөрөмж, 13 автомашиныг  хураан авч тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг үнэлэх,  хурааж устгах, худалдан борлуулах комисс”-д хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан 172 иргэн, хуулийн этгээдэд 112055.0 мянган төгрөгийн торгууль, 217151.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан. Мөн Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан 25 иргэн, аж ахуйн нэгжид 10750.0 мянган төгрөгийн торгууль, 565967.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 397кг барагшун, 345кг арц, 20кг сонгиныг хураан авсан байна. 

    5. ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРИЙН МЭДЭЭЛЭЛ

    2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасанзудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчимхувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэгэрсдэлтэй байгаа бол дөнгөж 5 хувьд бага эрсдэлтэйбайнаАймгийн дүнгээр авч үзвэл УвсСүхбаатарХэнтийДорноговийн ихэнхБаян-ӨлгийХовдЗавханГовь-АлтайАрхангайӨмнөговьДорнодын заримнутгаар нэн их эрсдэлтэй байнаҮүний зэрэгцээ 12 дүгээрсарын 06ний мэдээгээр нутгийн 71 орчим хувь нь цагуурын ажиглалтын талбайн хэмжилтээр 1-36 см зузаанхунгарласан газраа 50 гаруй см  цасан бүрхүүлтэй болсонбайнаҮүнээс хамгийн их нь Увс, Завханы нутгаар 10-36см байна зузаан цасан бүрхүүлтэй Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай байнаҮүний зэрэгцээ11 дүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасанбүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн ньМалын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болжбайна.

    7-нд баруун аймгуудын ихэнх нутагтөв болон зүүнаймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болонтөвийн аймгуудын нутгийн зарим газраарзүүн аймгуудынихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхиний аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.

    8-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарчДархадын хотгорХөвсгөлХэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эхХүрэнбэлчир орчимИдэрТэсЭгҮүрХарааЕрөөТуулХэрлэнХалх голын хөндийгөөршөнөдөө -32…-37 градусөдөртөө -21…-26 градусХангайн уулархаг нутагОрхонСэлэнгэТэрэлжОнонУлз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градусөдөртөө-15…-20 градусговийн бүс нутгийн өмнөд хэсгээршөнөдөө -11…-16 градусөдөртөө -5…-10 градусбусаднутгаар шөнөдөө -20…-25 градусөдөртөө -11…-16 градусхүйтэн байх нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлжзудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул эртнээсөвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангажсалхи шуурганыүед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлонанхааруулья

    12 дугаар сард баруун аймгуудын нутагнутгийн зүүнөмнөд хэсгээр Олон жилийн дундаж  (ОЖД)-аас ахиу хуртунадас орж, ОЖД-аас дулаан байх бол нутгийн зүүнхэсгээр ОЖД-аас хүйтэн, 1 дүгээр сард нутгийн хойдхэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байгаа ньөвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болжбайна.    

    БОАЖЯ

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ