Бусад
    Пүрэв, 4 сар 10, 2025

    БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” АЯНД НЭГДЛЭЭ

    Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог. Энэ жил энэхүү аяныг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

    “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриалгад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамт олон нэгдэж байна.

    Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс энэхүү аяныг зохион байгуулж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

    Иймээс “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” нөлөөллийн аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ