Бусад
    Бямба, 5 сар 10, 2025

    7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.05.28-2023.06.04/

    • БОАЖЯ-НЫ ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
    Салбарын хяналт, Ой, Ус, Аялал жуулчлал, Хүрээлэн буй орчин, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон цаг үеийн асуудлаар БОАЖЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар хэвлэл мэдээлэлд нээлттэй олон нийтэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
    • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДЭЛҮҮН СУМЫН МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
    БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд сумын ойр орчмын ахуйн хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэх, ачиж зайлуулах, ариутгах, халдваргүижүүлэх ажлыг 10 хоног зохион байгууллаа.
    • БОАЖЯ-НЫ ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
    Салбарын хяналт, Ой, Ус, Аялал жуулчлал, Хүрээлэн буй орчин, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон цаг үеийн асуудлаар БОАЖЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар хэвлэл мэдээлэлд нээлттэй олон нийтэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
    • БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО
    Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын тушаалаар эрх олгогдсон Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдад орчны бохирдлыг бууруулах, хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлого, шийдвэр хэрэгжилтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой сургалт хийв.
    • ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭЛХИЙН ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ УЛС НЭГДЭНЭ
    Цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хөтөлбөр болон НҮБ-ын замын аюулгүй байдлын санд нэгдсэнээр үйлдвэрлэгч, экспортлогч орнуудаас нийлүүлж буй цахилгаан, хайбред автомашины нэгдсэн сүлжээнд холбогдож тухайн улсаас нийлүүлж буй авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдүүлэх, хуучин батарей, аккумлятор, бусад аюултай хог хаягдал үүсгэж болзошгүй тоног төхөөрөмжүүдийг нягталсны үндсэн дээр нэвтрүүлдэг болно.
    • ЭКО КЛУБИЙН БАГШ СУРАГЧДЫН ОРОЛЦООТОЙГООР БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
    Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Нүцгэн салааны аманд “Ногоон навч” эко клубийн багш сурагчдыг хамруулан Эко аялал зохион байгууллаа. Аяллаар сурагчдад зэрлэг амьтадыг хайрлан хамгаалах хандлага төлөвшүүлэх зорилгоор Аргаль хонины сүргийг үзүүлэн, эко клубийн багш сурагчдын оролцоотойгоор Улаан хөндийн хэсэг биотехникийн ажил хийв.
    • “УУР АМЬСГАЛ БА ЦЭВЭР АГААР – 2023” БАГА ХУРАЛ ТАЙЛАНД УЛСЫН БАНГКОК ХОТОД БОЛЛОО
    Байгаль орчны сорилтуудыг даван туулах хүчин чармайлтыг бэхжүүлэх, тэр дундаа үндэсний болон олон улсын хэмжээнд тулгараад буй гол сорилтуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цэвэр агаарын төлөөх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Уур амьсгал ба цэвэр агаар-2023” бага хурлын зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.
    • 21 АЙМГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААД 2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН 5-НААС ЭХЛЭН ШИНЭ ТАСАЛБАРААР ҮЙЛЧИЛНЭ
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.
    • ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ХОГ ТҮҮХ МАРАФОН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    Өвөрхангай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан “Явган аялал”-ын тэмцээний үеэр “Хог түүх марафон” болов. Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж нийт 70 шуудай хог, хаягдлыг цэвэрлэж, ариутган нэгдсэн хогийн цэгт хүргэлээ.
    • МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
    Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Бангкок хотноо болов. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцлоо.
    Орон нутаг
    • ҮЕНЧ-БОДОНЧ-БУЛГАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Ховд аймгийн Булган сумын Далт багийн даргатай хамтран газар тариалан, мод үржүүлэг хийдэг иргэдийн санал хүсэлтийн дагуу Булган голоос ус авдаг толгойн барилгыг шинэчлэн байнгын устай болгож, голын усны алдагдсан голидорлыг үндсэн голдиролд оруулах зорилгоор 50м далан босголоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд захиргааны хамт олон өвөл бэлтгэсэн бургас, улиасны 9000 гаруй харандаа үрсэлгээг мод үржүүлгийн талбайдаа тарилаа.
    • ТАРВАГАТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, БО-ны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар Цогцолборт газрын Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ухаа хадны Хэвтэш гэдэг газарт хууль бус мод бэлтгэсэн эзэн холбогдогчгүй хэргийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлэв.
    • УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Увс аймгийн Улаангом сумын нутаг өргөлтийн 1-р станцад байрлах 1-р цооног, ЦТП-ын дэргэд байрлах 3-р багийн 5-р цооногуудад механик хэмжилтийг хийж усны мэдээллийн дэд санд орууллаа.
    • ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Хамгаалалтын захиргаа болон гэр мэдээллийн төвийн хашаанд 50 ширхэг мод, тариалангийн талбайн хашаанд 120 ширхэг улиас мод тус тус тарилаа. Тусгай хамгаалалттай газар нутаг болох Бат-Өлзий сумын Битүүт гэх газар цоохор ирвэс бүртгэгдээд байна. Бат-Өлзий сумын 4-р баг Сүвээ гэх газарт сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран 10 га талбайд 9000 мянган ширхэг шинэсний тарьцаар ойжуулалт хийлээ.
    • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг Булагтай, Мухарын гол, Могойн гол, Хүйтний гол орчим зусаж буй айлуудад хүрэн баавгайн учруулж болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага тараан танилцууллаа.
    • УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Увс аймгийн Цогцолбор 2 дугаар сургуулийн 60 гаруй сурагчдад ТХГН-ийн үнэ цэнэ, хамгаалах ач холбогдлыг талаар мэдээлэл өгч, хамгаалалтын захиргааны мэдээллийн төвтэй танилцууллаа.
    • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Баян-Өлгий аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар мод тарих өдрүүдэд аймгийн хэмжээнд 10 төрлийн нийт 31208 мод тарив. Мөн тарьсан модны ургалтын байдалтай танилцаж, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нүхэн жорлонг буулгаж, стандартын шаардлага хангасан эко жорлонтой болох, зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны сэг зэмийг мал эмнэлгийн хяналтын доор халдваргүйтгэн устгах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
    • МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Цогцолборт газрын орчны бүсийн Баян-Овоо багийн ард иргэдтэй хамтран хаврын цаснаар үхэж үрэгдсэн малын сэг зэмийг цэвэрлэн шатааж устгалд орууллаа. Тусгай хамгаалалттай газар нутгуудад хэрэгжүүлж байгаа SMART 7 программын талаар мэдээлэл хийж, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын гар утсанд суулган арга зүйн зөвлөгөө өглөө.
    • ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын 61.8 хувийг ойн сан эзэлдэг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байгаль хамгаалагчид хариуцсан хэсгийн ойн санд судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний өгсөн аргазүйн дагуу ойн хөнөөлт шавжийн тандалт судалгааг хийж байна. Одоогийн байдлаар цогцолборт газрын “А” хэсгийн Өвөр сэрүүн гэх газарт Өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцэр томоохон талбайг хамарч тархаад байгааг илрүүлэн хад асга, торлогуудад торлосон хүрэнцрийг хусаж авч булах тэмцлийн ажлыг байгаль хамгаалагчид гүйцэтгэж байна.
    • ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан ЭКО ӨРТӨӨ арга хэмжээнд Сүмбэр сумын 100 гаруй багш, сурагчид оролцлоо. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хог хаягдлаар бүтээл хийх уралдаанд шалгарсан багш, сурагчдыг урамшуулав. Баянтал сум улсын чанартай авто замын дагуу хог хаягдлыг 20 албан хаагч, 1 хогийн машинтай цэвэрлэж, 1 тн хог хаягдал устгав. Мөн Баянтал сумын ИТХ-ын төлөөлөгчид 50 мод тарилаа.
    • БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Түйн гол, Байдраг гол, Дунд булаг, Оготнотой булгуудад Palintest Photometer7100 багажийг ашиглан усны чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Түйн гол дагуух мониторингийн 2 цооногийн мэдээллийг авав.
    • МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Шинжлэх ухааны академийн Гидробиологийн лаборатори “Монгол-Беларусын нуур, голуудад тархах мөнгөлөг хэлтэг, алтлаг хэлтэг загасны молекул генетик, морфо-биологийн үзүүлэлтийн харьцуулсан судалгаа” хийх ажлын баг Булган голд ирж судалгаа хийж байна. Хамгаалалтын захиргааны бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч нар судалгаанд хамтран оролцож, судалгааны арга зүйг сурч, мэдлэг чадвараа сайжруулж байна.
    • ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хамтран хяналт шалгалтын ажлыг сайжруулах зорилгоор хөдөлгөөн мэдэрдэг автокамеруудыг нэмж байрлуулав. Мөн өмнө байрлуулсан Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхгийн хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгалаа. БЦГ-ын хязгаарлалтын бүсэд байнгын хяналт шалгалт хийж тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг хангуулав.
    • УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    БОАЖ-ын Сайдын 04 дүгээр албан даалгаврын хүрээнд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт”-ын булгийн энгийн хамгаалалтын бүс орчмын 2 га талбайг цэвэрлэх ажлыг “Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа”, Галшар сумын “Засаг даргын тамгын газар”-тай хамтран зохион байгуулж, нийт 12 албан хаагч, 2 машин техник хэрэгсэл оролцож, 1 тн хог хаягдал, 1 малын сэг зэмийг цэвэрлэв.
    • ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
    Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Тугал нуур, Ангирлаг, Чигэртэйн салаа хэсэгт амьдардаг малчин иргэдэд ой хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, загасны үржлийн үед загас агнахгүй байх мөн ТХГ-ын хууль тогтоомжуудыг танилцуулав. Мөн малын цэг зэм хог хаягдлыг хогийн цэгт буулгаж, хогны менежментийн талаар мэдээлэл 58 өрхийн 165 иргэнд өгч, 280 ширхэг гарын авлага брошюр тараалаа.
    • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Увс аймгийн БОАЖГ, Онцгой байдлын газартай хамтран “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баруун бүсийн сургалт, зөвлөгөөн”-ийг Ховд суманд зохион байгууллаа. Сургалтад Давст, Сагил, Түргэн, Улаангом, Тариалан, Завхан, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдын ЗДТГ-ын дарга нар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер, багийн дарга нар, сумын цагдаагийн ажилтан, байгаль орчны ажилтнууд хамрагдав.
    Тус аймгийн 10 сум усан сан бүхий газар, нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын дагуух хог цэвэрлэгээний ажилд 114 байгууллага, давхардсан тоогоор 1200 гаруй иргэн хамрагдаж 55,3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
    • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Увс аймгийн БОАЖГ, Хан Хөхийн нурууны УТХГН-ын хамгаалалтын захиргаа, Завхан сумын ЗДТГ хамтран Увс аймагт ирж буй гадаад, дотоодын аялагчдын 90 гаруй хувь нь очдог Хяргас нуурын эргийн жуулчны бааз, отоглох цэгүүд дээр ажиллалаа. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг явцыг шалгав. Аялал жуулчлалын хууль батлагдсантай холбоотойгоор 2020, 2021 онуудад баригдсан 8 отоглох цэгүүдийг ТХГН-ын хамгаалалтын захиргаа болон сумдад нь хүлээлгэн өглөө.
    • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Таван толгой Ханги чиглэлийн хатуу хучилттай зам барих төсөл хэрэгжүүлж буй “Тахилт хайрхан транс” ХХК – ийн ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, ус ашиглалтыг зогсоож, шийдвэрлүүлэхээр Дорноговь, Өмнөговь аймгуудын БОАЖ газар, экологийн цагдаагийн албанд шилжүүллээ.
    Мөн “Эрдэнэс таван толгой” ХХК 2022 онд ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус ашигласанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар Усны газарт хүргүүллээ.
    • ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Баянгол сумын ЗДТГ, аймгийн Ганданпунцоглин хийдийн лам нар болон тус сумын 3, 7 дугаар багийн малчин 80 гаруй иргэд хамтран Онгийн цагаан овоо, Онги-Таац, голын дагуу болон овооны ойр орчмын хог, хаягдлыг цэвэрлэж, 5 тн хогийг хогийн цэгт хүргэв.
    • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Аялал жуулчлалын улиралд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, ил задгай хог хаяхгүй байх, цэвэр цэмцгэр орчныг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухуулан сурталчлах зорилгоор уриалга видео бэлтгэн 1318 хүнд хүргэв.
    Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Буйр нуурын эрэг дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй 25 аж ахуйн нэгж байгууллага, отгууд, иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, Байгаль орчны тухай, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх, БОАЖ-ын Сайдын албан даалгавруудын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах талаар мэдээлэл өгөв.
    • ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Бүх нийтээр мод тарих хаврын ажлын хүрээнд Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн Сархиа уулын хойд энгэр, Баян-Өндөр уулын хүрэн булгийн амны Гэр бүлийн төгөлд шинээр тарьсан модны усалгааг Сум дундын ойн ангитай хамтран 5 удаагийн рейс хийж, 25 тн усаар 1250 ширхэг модонд хийж гүйцэтгэлээ. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий санхүүжилтийг мөшгөх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх M&E систем боловсруулах ажлын хүрээнд Орхон, Дархан-Уул аймгийн оролцогч талуудтай цахимаар уулзалт оролцлоо.
    • БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
    Халхын дөрвөн том шагайн тойрмын нэг 400 гаруй жилийн түүхтэй “ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ” Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Далхын тохойд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. “ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ” нь энэ оны шагайн тойрмуудын нээлт болж байгаа бөгөөд Монголын чансаа өндөр шилдэг багууд оролцож буйгаараа онцлог болж байна. Шагайн тойромд 13 аймгийн 43 багийн 400 гаруй шагайчид оролцлоо.
    • ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
    Тосонцэнгэл сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Тосонцэнгэл сум Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн анхааруулах 1м*1м хэмжээтэй 4 ширхэг самбарыг хийж Идэр , Хожуул гол дагуу байршуулан ажиллалаа.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ