Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Монгол Улсаас Европын холбооны гишүүн орнууд руу малын өлөн гэдэс экспортлох боломжтой боллоо

    Мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал бол малын эмийн үлдэгдэл юм.
    Өсөлтийн болон бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал амьтны гадаад дотоод шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Европын комиссын эрүүл мэнд, Хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын (F1, F4) хоёр шаттай эрсдлийн үнэлгээнд амжилттай хамрагдсан.
    Ингэснээр Европын холбооны гишүүн орон руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж, малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн орон руу экспортлох боломж бүрдлээ.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ