Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Шүүмжилсэн бүхэн шүүхээр буруутгагдах уу?

    Шүүмжлэлгүй тогтолцоо эрүүл орших боломжгүйг хямралаар амьсгалсан Монголын нийгмийн сүүлийн тав зургаан жил бүрэн харуулсаар. Иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй айдаст автаж л байвал тэнд төрийн дарангуйлал тогтжээ гэж үздэг. Өөрсдийнх алдааг ил хэлсэн болгоныг тоолж баривчлаад тооцоолж хорьж цагддаг бурангуй хандлагыг өөхшүүлж байгаа эрх баригчдын дахан доогуураа улс орны гэхээсээ намын болон амин хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж хулгайн системийг зогсоох чадамжгүйгээ нотлож байгааг харуулсан хэрэг. Хүний эрийн тоймгүй олон зөрчил, хууль, шүүхийн шударга бус үйл ажиллагаа газар авч байгааг дэлхийн олон улсын байгууллагууд дүгнэх болжээ. Азийн ардчиллын бамбар гэгдэх Монгол улс ийм байдал руу ороход юу нөлөөлөв гэдгийг дүгнэн хэлэлцэх нь зүйтэй.

    Авлигалчдын булхайг олон нийтэд шууд ил цагаан хэлж өгөөд, шаардлага тавин иргэнийхээ ухамсарт үүргийг биелүүлсэн ард түмний төлөөллүүдийг зуумтгайгаар шийтгэдэг шигээ сүүлийн 30 гаруй жил төрд ноёрхож буй бохир мөнгөөр угжигдаж төрийн эрх мэдлийг аваад сурчихсэн бүлэглэлүүдийн төлөөлөл болж буй хэдхэн хүмүүстэй тэмцэж чадахгүй далайсан газар нь далд орж даллах газар нь ил гарсаар хайран цаг хугацаа алдагдаж түмний эрх чөлөө, боломж ор тас мартагдах шахлаа.

    Иргэн Д. Мөнх-Эрдэнэ болон үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлснийхээ төлөө шүүхээр буруутгагдаж буй олон иргэдийн кэйсийг нэгтгэн авч үзвэл эрх зүйн эрүүл ойлголтоор төрийн эрх мэдэлд удаан суухын төлөө иргэний нийгмийг үгүйрүүлж буй хэлмэгдүүлэлт гэж үзэх бүрэн боломжтойг хуульчид хэлж байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ