Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Амны салиа нь арилаагүй нялхаст харь хэл хүчээр зааж болохгүй

    Боловсролын ерөнхий хуульд шуурхайлан өөрчлөлт оруулж улсын, хувийн ЕБС-иудад ялгаагүй нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзэх “Англи хэлийг Монгол Улсын боловсролын анхдагч гадаад хэл” хэмээн хуульчлахаар болсон байна. Гэвч төрөлх хэлээ бүрэн эзэмшиж амжаагүй хүүхдүүдэд Англи хэлийг хуульчлан сургах нь хүүхдийн хэлний дархлаа алдагдах аюултайг түмэн олон ярьж байгаа ч төрийн түшмэд, сайд нь “дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэх учраас Англи хэлний хүртээмжийг нэмэгдүүлнэ…” гэх.

    Үнэндээ оюуны бүтээлд хэлний ялгаа бэрхшээл болдоггүйг дэлхийн олон суутнуудын үлдээсэн өвөөс харж болно.

    МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян 2020 оны 8 сард хэвлэлд өгсөн ярилцлагатаа “харь хэлний дархлаа ихсэх тусам эх хэлний мөхөлд ойртуулдаг.
    Хүн ба хэл судлаачдын тэмдэглэснээс үзвэл XX дугаар зууны эхэнд 6000 гаруй хэл байсан бол энэ зууны эхээр 3000 орчим амьд хэл үлджээ Үүнээс үзэхэд өнгөрсөн зуунд маш олон хэл мөхөж үгүй болж. 2100 он гэхэд 2500 орчим хэл үлдэнэ гэсэн тооцоо бий… Аль нэг үндэстний хэлний дархлаа нь хэл дээр тулгуурласан сэтгэлгээгээр тогтворждог. Хэрэв монгол хүүхдүүд багаасаа харь хэлээр ярьж, бичээд эхэлбэл монгол ч биш гадаад ч биш саармаг сэтгэлгээтэй болж торнино. Монголчууд цөөхүүлээ. Тиймээс монгол хүүхдүүд монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Хүн ам хэчнээн өссөн ч эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэл чаддаг хүн цөөрчихвөл монгол үндэсний дархлаа алдагдах эрсдэл бий болно. Хүүхдэд харь хэлийг 11-12 насанд нь заах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Манай улсад буй олон улсын хөтөлбөртэй зарим сургууль 1-3 дугаар ангид нь гадаад хэл зааж эхэлдэг. Гадаад хэлний сургалт явуулдаг цэцэрлэг ч бий. Харин улсын сургуульд тавдугаар ангиас нь англи хэлний хичээл ордог. Харь хэлийг эрт үзсэн нь хожоод, хожуу үзэж байгаа нь хохирох зүйл огт байхгүй.” Гэжээ.
    Бодлого бус хөөрөлд автаж популист хандлагаар дөрөөлөн хэлний дархлааг алдагдуулах харь сэтгэл өвөрлөж байна уу гэж шууд дүгнэж болмоор “Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулан бүх ЕБС-д Англи хэлийг 1-р ангиас заадаг болгох нь Монгол сэтгэлгээнээс хүүхдийг холдуулах аюултай санууштай. Англи хэл сайн сурлаа гээд дэлхийн чиг хандлагатай дөрөө нийлүүлэх ч үндэсний ухамсар сэтгэхүй, соёл ухамсар бүдгэрэх магадлал улам ихэснэ.
    Хууль бус хууль
    Хууль бол Үндэстэн оршихуйн, сайн сайхан амьдралын баталгаа болдог. Ард түмэн төрөөс гарч байгаа хуулийг ойлгож хүлээж аваад хэрэгжүүлэх процесс явагдаж байвал тэр эрүүл тогтолцоо мөн. Гэтэл сүүлийн үед хаанаас явуулгатай мэдэгдэхгүй энэ мэт хуулийн төслүүд сиймхий бүрээр гулсан орж ирсээр удлаа. Бэлчээрийн менежмэнтийн тухай хууль нэрээр малчдыг төр захиргаатай нь заргалдуулж, мал маллах хүнгүй болгох хууль хэлэлцэгдээд дэмжигдээгүй. Гэтэл хэт явцуу агуулгыг батлах мэт балчир хүүхдүүдэд Англи хэл нэгдүгээр ангиас нь заахаар хуульчлах нь хууль гэхэд хэцүү шахамдуулалт болох.

    “Хавч хажуу тийшээ явдаг мөртлөө үр хүүхдээ урагшаа яв гэж шахамдуулдаг” гэж мэргэн үг бий. Бид өөрсдөө Монгол хэлээ булингтартуулж, Өвөр Монголчууд эх хэлээрээ бичих эрхээ хасуулж байхад Монголд нялхастаа Англи хэл анхнаас нь заахаар хуульчлах нь ёс бус ёр мөн.

    Хүүхэд бол нэг гэр бүлээс нэгэн үндэстний хамгийн том үнэт зүйл мөн. Үр хүүхдээ өөрийн үндэстнээ үгүйсгэж харь сэтгэлгээг шүтдэг болгох нь чухам хэний санаа байх вэ. Монгол хэлээрээ ярьж бичиж, сэтгэх эрх чөлөө рүү үр хүүхдээ хүчирхийлдэг УИХ-ын гишүүн тэргүүлэн хуулиар далайлгаж халдах гэж байгаа бол хууль бус хуулийг ард түмэн өршөөхгүй.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ