Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Нийслэлийн төсвийн тодотголыг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хийсэн юм. Тэрбээр “… Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой гэж харж байна. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг олгох, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой зайлшгүй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон зураг төслийн ажлууд, ирэх жил хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, газар чөлөөлөлтийн ажил хийхэд хэмнэсэн төсвийг зарцуулахаар төлөвлөж байна” гэв.

    Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 13-ны өдөр хийхээр товлосон. Төсвийн тодотголыг хоёр шаттай хэлэлцэх бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг 17-ны өдөр хийнэ.

    Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
    Сүүлд нэмэгдсэн
    • Шатар Сонирхогчдын 2023 Оны Нийслэлийн Аваргууд Шалгарлаа

      2023/12/18 11:21

    • Шатар Сонирхогчдын 2023 Оны Нийслэлийн Аварга Шалгаруулах Тэмцээн Эхэллээ

      2023/12/16 15:23

    • “Урт Цагаан”-Ыг Нийслэлийн Өмчийн Бүртгэлээс Хаслаа

      2023/12/06 13:36

    • 2024 Онд Газрын Төлбөрийн Орлогоос ₮86.77 Тэрбумыг Төсөвт Төвлөрүүлнэ

      2023/12/06 13:32

    • Нийслэлийн 2024 Оны Төсвийг Баталлаа

      2023/12/05 18:49

    • Хороодын Хуралдаанаар Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийг Хэлэлцлээ

      2023/12/04 16:44

    • Улаанбаатар ЮНЕСКО-Гийн “Бүтээлч Хотуудын Сүлжээ”-Нд Гар Урлал, Ардын Урлагаар Нэгдэн Орсон Анхны Хот Боллоо

      2023/12/01 16:21

    • Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийн Эхний Хэлэлцүүлгийг Хийлээ

      2023/11/30 18:10

    • Дорноговь Аймгийн ИТХ-Тай Хамтарсан Сургалт Зохион Байгууллаа

      2023/11/28 10:35

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ