Бусад
    Лхагва, 5 сар 7, 2025

    Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нэмэлт галт тэрэгний аялал цуцлагджээ

    Наймдугаар сарын 31-нээс Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг аялж эхлэхтэй холбогдуулан Мягмар, Пүрэв, Бямба гарагийн 20:35 цагт аялдаг Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн нэмэлт галт тэрэг цуцлагдаж байна.

    Дээрх галт тэрэгний аялал цуцлагдсан ч Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275/276-р галт тэрэг өдөр бүр 16:30 цагт аялахаас гадна Пүрэв, Ням гарагт Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 20:35 цагт аялах юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ