Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Аймгийн арслан Б.Батхуяг нарын бүлэглэлийг цагдан хорьжээ

    Цагдаагийн албан хаагчид олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлэг этгээдийг баривчилжээ. Тэд зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж” зочид буудалд тусгай ажиллагаа явуулсан. Энэ үеэр Моононгийн Батлхагва, Няд хочит Эрдэнэ-Очирын Батболд болон Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нарыг баривчилж,  ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хүргэж, цагдан хорьжээ. Гэмт этгээдүүд нь бусадтай бүлэглэн зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан хууль бусаар алт олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан хаагчид авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ