Бусад
    Пүрэв, 5 сар 15, 2025

    АТҮТ-ийн К.Айдос, Мэндбаяр, С.Онон нарыг шүүх хурал дахин хойшлов

    Авлигын асуудалд нэр холбогдсон АТҮТ-ийнхөнийг шалгах ажиллагаа одоо хүртэл хууль, шүүхийн байгууллагад царцсан хэвээр байна.

    Тодруулбал, тус байгууллагын К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшилжээ.

    Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

    • К.Айдост Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,
    • шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт,
    • шүүгдэгч Л.Балдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт

    тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас хянан хэлэлцсэн байна.

    2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын яллагч Г.Ганхөлөг нь шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн аж. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.

    Өмнө нь өмгөөлөгч нарын шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар мөн л хойшилж байв.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ