Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Ахмадууд 300 мянгад баярлаж АВЛИГАЛЧИД 300 тэрбумаар туйлсаар

    Тэтгэврийн тэгш бус нэмэгдлийн гогцоог эрх баригчид тайлалгүй улам орооцолдуулж ижилхэн 500-550 мянган төгрөг авдаг хөгшин нэг нь 1 сая нөгөө нь 500 мянгаас 550 мянган төгрөг л болж нэмэгдэл нь мэдэгдэхгүй шахам хоцорчээ. Энэ нь хуучин нийгмийн тогтолцооны ялгавартай байдал өнөө яг хэвээрээ хадгалагдаж үлдсэний гор юм. Хэрэв нийгмийн шинэчлэл, ардчилал бодитоороо хэрэгжсэн бол өдийд бүх тэтгэвэр авагч нар өргүй, өвчлөл багатай, өмчийн ялгаагүй санаа амар амьдрах сан.
    Нэгэнтээ МАН-ын нөлөө бүхий нэгэн улс төрч Оюутолгойн ашгаар гадаадад ахмадууд өндөр тэтгэвэр авч түүгээрээ дэлхийг тойрон аялж байна гэх ухааны үг амнаасаа унагасан нь оргүй биш.

    Зарим улсын удирдагчид бусдын баялгаас булааж шахам аваад эх орныхоо эдийн засгийг өөд татдаг бол Монголын улс төрчид ард түмнээсээ чадлын хэрээр хулгайлж цөхрүүлээд тэтгэврийн шинэчлэлийг хүртэл тэгш бус байдлаар улам гааруулж, шүлсний чинээ нэмэгдэл олгосондоо хөөрцөглөх.

    Монголын нийгэмд хөндөгдөж буй авлигалын тоо хэмжээ 30,40,60 тэрбумаас эхэлж 300-400 тэрбумаар дундчилагдаж 40 их наядаар хэмжигдэж байна. Гэтэл авлигалаар хөдөлмөрөөрөө 30 сая төгрөгийн бизнес эхлүүлсэн залуу татварын дарамтад сөхөрч гадаадад цагаачлан амьдрахаас өөр арга олдохгүйдэж байна. Энэ бол эх орноо тонон дээрэмдэгч харь сэтгэлтнүүдийн балаг мөн.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ