Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны 87 оролцогчидтой шүүх хурлыг явуулах танхимаар хангаж өгөхийг Засгийн газраас хүссэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хөгжлийн банкны хэрэг шүүхэд өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад хүсэлт ирсэн. Нийт 87 оролцогчидтой шүүх хурлыг явуулах танхимын асуудлыг Засгийн газар шийдвэрлэж өгөөч гэсэн. НЗДТГ-т өнөөдөр хүсэлт тавиад Улаанбаатар чуулгын байранд шүүх хурал явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхийг хүссэн. Харин нүүрсний хэрэг шүүхэд шилжээгүй байгаа. Одоогоор 70-80 хүнийг шалгаж, маш олон хүнийг цагдан хориод шалгаад явж байна” гэлээ.