Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойн өдөр тохиож байна

    Их жанжин Дамдингийн Сүхбаатарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Цэргийн командлагч, эрэлхэг Монгол эрийн удирдлагаар ардын журамт цэрэг хар Хятадын эзэрхэг  гамин цэргийг бут цохин хөөж, нийслэл Хүрээг чөлөөлсөн түүхтэй.

    Монгол түмэн агуу жанжныхаа нэрийг үр хүүхдүүддээ мөнхжүүлэн хайрласан нь олон. Ингээд зарим СҮХБААТАР нэртэнг их жанжин баатрын төрсөн өдрийг тохиолдуулж, уншигч танаа сонирхуулья.

    • Т.Сүхбаатар – Чөлөөт бөхийн гавъяат дасгалжуулагч, “Жаамаа” хэмээн алдаршсан
    • С.Сүхбаатар – Улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ, Цагдаагийн хурандаа, “Хүч”-ийн “Наам Сүхээ” агсан
    • Ч.Сүхбаатар – “Таван цагариг” сонины тулгын чулууг тавилцагч, спортын нэрт сэтгүүлч, Спортын төв ордны “Атамаан Семёнов”, “Жанжин Сүкээ” агсан
    • Сүхбаатар – Боксын олон улсын шүүгч, шог зураач, Манчестерт аж төрж буй мэргэжлийн боксёр Шинээгийн аав
    • Ч.Сүхбаатар – Москвад ГЦОЛИФК дээд сургууль дүүргэсэн, Спортын гимнастикийн дасгалжуулагч, Цэргийн дээдийн багш агсан
    • Сүхбаатар – Хөнгөн атлетикийн ахмад мастер, Киевийн БТДС-ийг төгсөгч, “Пан Сүхээ” агсан
    • Сүхбаатар – социализмийн үеийн шигшээ багийн ямбий шар ПАЗ автобусны архаг жолооч, “Хар Сүхээ” агсан
    • Сүхбаатар – Замын – Үүд & Буянт Ухаа дахь гаалийн байцаагч, “Гоймон Сүхээ” агсан
    • Сүхбаатар – Сайншанд & Замын-Үүдийн зүтгүүрийн депо-гийн машинч, хөлбөмбөгийн зэрэгтэй, “Мазаалай Сүхээ” агсан
    • Сүхбаатар – Чөлөөтийн анхны шигшээ багийн гишүүн агсан
    • Сүхбаатар – Улсын начин, Өвөрхангайн уугуул
    • Сүхбаатар – Ардын жүжигчин Сэвжидийн хүү, алдарт бүжиг дэглэгч гавъяат цолтон
    • Сүхбаатар – Хөлбөмбөгийн ахмад мастер, Филармонийн авъяаслаг саксфончин
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ