Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Ерөнхий сайдын гашуун чихэр

    Ерөнхий сайд маань гашуун гэдэг үгийг олон удаа хэлдэг. Түүний энэ үг ирээдүйг гэрэлтүүлэх Засгийн газрын алхамууд иргэдэд хүнд тусах ч бидний үр хүүхдүүдэд сайхан амьдрах боломж нээх мэт ойлголт төрүүлнэ. Амьд амьтны хүсэл мөрөөдөл үр төлөө жаргалтай амьдруулах. Хүний түүхийн бүх үйлдэл үүнд л чиглэсэн байдаг.

     Гэхдээ сүүлийн 300 жил хувь хүний амьдрах загвар өөрөөс нь бус тухайн орны хаан эсвэл Засгийн газраас шалтгаалдаг болжээ. Хувь хүн хичнээн авьяас чадвартай байсан ч Хаан, Засгийн газар түүнд эрх чөлөө олгохгүй бол үр хүүхэд нь бүү хэл өөрөө амиа золиод сайхан амьдрах боломжгүй. Өөрөөр хэлбэл бидний амьдрал ямар байх нь Засгийн газраас хамаарна. Одоохондоо нийгмийн олонхийн саналаар Засгийн газар байгуулагдаж байна. Үнэн хэрэгтээ энэ нь зөв эсэх нь маргаантай ч илүү сайн хувилбарыг хэн ч санал болгоогүй өнөөг хүрлээ.

     Дэлхийн улс орнуудын Засгийн газруудыг ардчилсан, ардчилал руу тэмүүлж буй, дарангуйлагч гэсэн ангилалд хуваана. Үнэн хэрэгтээ ардчилсан Засгийн газар гэж бараг байхгүй. Ардчилсан Засгийн газрууд олонхийн үзлийг цөөнхөд тулгана. Цөөнхийн эрхийг хуульдаа тусгаж өгсөн нь давуу тал боловч элдэв харгислалгүйгээр цөөнхийн эрх байнга зөрчигдөж, олонхийн эрх хэрэгжинэ. Ардчилсан Засгийн газруудын ганц давуу тал нь боорцог бялууны алийг нь идэх боломжийг хуулиар иргэдэд өгсөнд байдаг. Энэ нь эдийн засгийг хүчирхэгжүүлэх хөшүүрэг болно. Мөн ардчиллын үнэт зүйл болж хувирна.

     Сүүлийн 60-аад жил эдийн засаг нь хүчирхэг орныг ардчилсан орон гэж нэрлэсээр ирсэн. Гэтэл өнөөдөр БНХАУ-ын эдийн засаг дэлхийд хоёрт жагсаж байна. Энэ улс буурай орнуудад америкуудаас их мөнгө цацаж байгаа. Эхнээсээ зарим улсын газар нутгийг эзэмшиж эхэлсэн. Энэ нь хятадууд чихэрлэг давс улс орнуудад түгээж байна гэсэн үг. Хятадууд чихэрлэг давс улс орнуудад өгч байгаа бол манай Ерөнхий сайд ард түмэндээ гашуун чихэр амсуулах бололтой юм. Ялгаа нь чихэрлэг давс эхлээд амттай дараа нь гашуун. Харин гашуун чихэр  нь эхлээд гашуун ч дараа нь амттай. Хятадуудын их хэмжээний хөрөнгө оруулалт нь ирээдүйн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчийн үр шимийг олон жилийн турш хүртэж, эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа сайжирна гэсэн сурталчилгаа явуулдаг. Энэ сурталчилгаанд итгэсэн улс орон газар нутгаа алдахад дэлхийн хамтын нийгэмлэг ганхийхгүй л аньсан. Хятадууд бяцхан хөрөнгө оруулалтаас хэд дахин том стратегийн ач холбогдолтой газартай болж чадсан. Энэ нь хятадууд улс орнуудад гашуун чихэр биш, чихэрлэг давс үмхүүлж байна гэсэн үг болж таарна.

     Эрх чөлөөт хүн алдвал өөрөө л буруутай гэдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монголчуудад гашуун чихэр, чихэртэй давсны аль нэгийг өгөх эрхээ хангалттай баталгаажуулсан. Хятад чихэр амттай боловч хортой, монгол чихэр амтгүй боловч өег гэдэг үг нэг хэсэг газар авч байсан. Ерөнхий сайдын хэлж буйгаар бол түүний ирээдүйг гэрэлтүүпэх төлөв топорхой. Гэхдээ ирээдүй гэдэг нь 2050 он. Түүний цогцлуулах гэрэлт ирээдүйг одоо амьд байгаа иргэдийн 30 хувь нь л харна.

     Ерөнхий сайд өнөөдөр орчин цагийн нийгмийн болон төсвийн хоёр асуудлыг сайнаар шийдэх алхам хийсэн. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн асуудлыг шийдэх замд орсон. Төсөвт шинээр хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн нь анхны зоримог алхам болсон. Энэ бол монголын түүхэнд жишиг болох сайн шийдэл.

     Гэхдээ энэ нь гашуун чихэр мөн үү гэдэгт эргэлзээ төрнө. Өөрөөр хэлбэл агуулгын хувьд гое санагдавч хэрэгжилтийн хувьд сонин хэлбэр харагдана. Хувийн хэвшлийн оролцоог зөвшөөрсөн ч, хүүхэд асрагч таваас илүү хүүхэд асрах эрхгүй. Энэ нь эдийн засгийн үр өгөөжийг бууруулна. Ирээдүйд төрд дэм болох энэ хувийн хэвшлийн оролцоо цаашдаа оршин тогтнох баталгаа алга. Шинээр хөрөнгө оруулалт хийхгүй гэж байгаа ч хуучин хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор зураггүй, баригдаж эхлээгүй цөөнгүй барилгууд цохиж явааг Сангийн сайд байсан хүн ярьж байна. Тэвчиж болох бүх зардлыг танасан гэж мэдэгдсэн ч сумын захиргаа, улаан булангуудад хөрөнгө оруулалт хийнэ.

     Эндээс харвал Ерөнхий сайд өвчнийг анагаахын тулд тариа хийж жаахан өвтгөх нь зөв. Гэвч тариа нь эхнээсээ буглаад эхэлбэл өвчин эдгэх нь бүү хэл улам л ужгирах л байх даа. Уг нь бидэнд өвчнөө анагаах чадвар байгаа л даа. Харамсалтай Харамсалтай тэр эрхээ бид Ерөнхий сайдад бэлэглэчихсэн шүү дээ. Тийм учраас таны чихэр эсвэл давс идэхийг та биш Ерөнхий сайд л шийднэ дээ.

     Х.Бат

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ