Бусад
    Лхагва, 5 сар 14, 2025

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч “Сахал” Д.Эрдэнэбилэгээс авлига авсан уу?

    Энэ залууг Ганбямбын Дөлгөөн гэдэг. 1988 онд төрсөн, 35 настай. Тэрээр Боловсролын зээлийн сангаас 16,000 долларын зээл авч гадаадад сурсан боловч зээлээ төлөөгүй бөгөөд өдгөө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг.

    Сүүлийн хэдэн жилд Г.Дөлгөөний карьер гэрлийн хурдаар шахуу өссөн байдаг. Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын дарга, дараа нь Төрийн банкны Гүйцэтгэх захирал, тэгээд шууд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон.

    Галшарын унага шиг Хэнтийн угшилтай. Аав нь УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн засаг дарга асан Н.Ганбямба. Өдгөө хэл ам татлаад, шүүх цагдаадаа тулаад байгаа Хөгжлийн банкны ихэнх чанаргүй зээлийг тэрээр Эрсдлийн удирдлагын газрын дарга байхдаа зөвшөөрөл өгч олгуулсан.

    Тэгсэн хэрнээ Төрийн банкинд хамаг том дарга болж дэвшсэн. Түүнийг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Төрийн банкнаас олгогдсон бизнесийн зээлүүдийн мөн л нэлээд хувь нь чанаргүй зээл болчихсон байдаг.

    Гэлээ гээд мөн л том дарга болж дэвшсэн. Тэр нь Монголын бүх банкуудын дарга буюу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч!

    Хамгийн сонирхолтой нь, Г.Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараахан буюу 2021 оны 11 сард эхнэр Б.Солонгынхоо нэр дээр ХХБ-ны эзэн, алдарт “Сахал” Д.Эрдэнэбилэгийн амьдарч байсан байрыг шилжүүлэн авсан байгаа юм.

    Тус байр нь Чингэлтэй дүүргийн 1-р дөчин мянгат буюу ОХУ-ын элчин сайдын яамны баруун талд байрладаг Сарнайх салоны дээд давхарт байдаг ба тухайн барилгыг “алдарт” Батын Хурц генерал бариулсан.

    Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдаж авсан мөнгөний гарал үүслийг шалгах ажлын хэсэг байгуулж шалгуулж байхад, ажлын хэсгийн ахлагч нь шалгагдаж байгаа этгээдээсээ байр шилжүүлж аваад сууж байх нь хэвийн үзэгдэл мөн үү?! Эсвэл авлигачид бүүр цагаандаа гарч, айж ичихээ байчихсан юм уу?

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ