Бусад
    Ням, 5 сар 18, 2025

    Монголын Боксчид Германыг зорив

    Монголын боксын тамирчид хоёр ч том тэмцээнд хуваагдан оролцохоор эх орноосоо мордоод байна.

    Эхний ээлж буюу 17 боксчин Йорданы Амманд болох тивийн аваргад өрсөлдөхөөр хөлгийн жолоо залсан бол дараагийн ээлжний есөн тамирчин маргаашаас 5 хүртэл үргэлжлэх ХБНГУ-ын Кёльн хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох гэж байна.

    Германд Монголын багийн ахлагчаар Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, дасгалжуулагчаар Ц.Даваацэрэн, Ж.Еркин нар ажиллана.

    Дэлхийн цомд тулалдах Монголын боксчид:

    Эрэгтэйчүүдийн 51 кг: Лхагвадоржийн Даваадорж

    57 кг: Хархүүгийн Энх-Амар

    60 кг: Тэгшжаргалын Энхтөр

    60 кг: Оюунбаатарын Тулга

    63.5 кг: Баттөмөрийн Мишээлт

    Эмэгтэйчүүдийн 50 кг: Нэргүйн Оюун-Эрдэнэ

    54 кг: Эрдэнэдалайн Мичидмаа

    57 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал

    60 кг: Ганзоригийн Бадмаараг

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ