Бусад
    Лхагва, 5 сар 14, 2025

    Б.Баяраа: “УБТЗ” ХНН-ийн компанийн засаглалд улс төрийн оролцоо улам гүнзгийрч, төрийн өмч, төмөр замчдын эрх ашиг эзгүйдэж байна

    Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Тус холбооноос өнгөрсөн сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүлсэн ч асуудлыг шийдвэрлээгүй учир ийнхүү Ерөнхий сайдад хандаж буй гэнэ.

    МТЗҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа “Бидний зүгээс 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад, 16-ны өдөр Зам, Тээврийн хөгжлийн сайдад санал, шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч өнөөг хүртэл үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх идэвхтэй шахалт, санаачилга гаргасангүй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин гурван асуудлаар шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг хоёр дугаар сарын 16-ны дотор ирүүлж, төмөр замчдын төлөөллийг хүлээн авч уулзахыг хүсч байна” гэжээ.

    Төмөр замчдын шаардлагад:

    -“УБТЗ” ХНН-ийн компанийн засаглалд улс төрийн оролцоо улам гүнзгийрч, төрийн өмч, төмөр замчдын эрх ашиг эзгүйдэж байна. Байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн монгол талын тэргүүн, Ерөнхий хорооны орлогч дарга Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх улс төрийн шахаагаар томилогдсон Б.Цогтгэрэл нарыг төмөр замчид биднийг төлөөлөх чадваргүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.

    Төмөр замын Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч даргын асуудал болон аж ахуйн нэгжийн аль нэг албан тушаалтан алдаа эндэгдэл гаргахад түүний дээд албан тушаалтан хяналт тавиагүй үндэслэлээр хариуцлага үүрдэг боловч “УБТЗ” ХНН-ийн “Ерөнхий хороо” энэ талаар асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Иймд төмөр замд үүссэн тээвэр зохион байгуулалтын чиглэлээр үүссэн асуудлыг шийдвэрлэх чадвартай удирдлагыг томилж ажиллуулах шаардлагатай.

    Мөн төмөр замд үүссэн экспортын нүүрсний тээвэртэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа талаар удаа дараа Авлигатай тэмцэх газарт хандаж байсан төдийгүй “вагон зардаг” гэх тодотголтой албан тушаалын хэргийн асуудлын талаар төмөр замчдыг мэдээллээр ханган ил тод нээлттэй, авлигаас ангид нийгмийн төлөө хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газраас экспортын ачааны төмөр замын тээврийн тарифын үнийг чөлөөлөх, төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээврийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авах талаар Засгийн газар ажиллахыг мөн шаардаж байна” гэжээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ