Бусад
    Лхагва, 5 сар 14, 2025

    Чуулган завсарлаж, гишүүд тойрог руугаа жирийлгэсэн ч ард түмний хандлага ямар байх бол?

    Сүүлийн үед Монголын төр бодлого шийдвэрийн гэхээс илүү улс төржилтийн тэмцэлд нэрвэгдлээ. Засгийн газраа УИХ нь УИХ нь Засгийн газраа эрх мэдлээр боомилж, хөшигний арын тохироонд хувийн эрх ашиг, явцуу сонирхол давамгайлсан учраас эдийн засаг, ард түмний амьдрал хүнд байдалд орлоо. Хөшүүн хойрго байдлаасаа ангижрах нэг ч чухал алхам хийгдээгүйгээс үнийн өсөлт гаарч, өвчлөл нэмэгдэн, ядуурал ажилгүйдлийн тоо өмнөхөөсөө хэд дахин өслөө.
    Сонгуулийн суртчилгаагаар иргэдийн тархи толгой, ходоод хошоор наадсаар, хуурсаар төрийн өндөр сэнтийд заларсан эрхэм гишүүд тойрогтоо юу хийж, ямар дэвшил ярьж очих бол? Мөн адил зэвэрсэн үзэл суртал ярьж, зовлон тоочиж, төсвөөр боссон байшин барилгаа өөрсдийнхөө хөрөнгөөр барьссан мэт ярьж явах гэж үү. Гэхдээ ард түмний хандлага нөхцөл байдлаа дагаад арай өөр зүйлийг хүсэж, шаарддаг болжээ. Төр бодлого барьдаг болохоос, түлээ мод, тэнэг улс төр ярьж болдоггүйг гашуун туршлагаараа мэддэг нэгэн үеийнхэн бий болж байгааг улс төрчдийн ухаалаг зөвлөхүүд мэддэг болов уу?

    Ард түмнийхээ амьдралыг засан сайжруулах бус хулгайч нарыг дахан доогуур өмгөөлөн лаглайх УИХ, эрх баригч намын хэт олонх, намаараа наадаж улс төрийн ашиг хайдаг сөрөг хүчний гишүүдийн алинд нь ч ард түмний итгэл алдарсаар.

    Эрхэм гишүүдээс түмэн олон өр, өвчлөл, өнчрөл хагацал, цагаачлал, цадиггүйдэл,ядуурал, ялархал, үнийн өсөлт, өрийн үлдэгдэл, хулгай худал, авлига, албан тушаалын гэмт хэргийг нэг бүрчлэн асуух болно. Хариулахад бэлэн үү?
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ